Дүрэм ойлгох, ярьж сурах
1 жилийн хөтөлбөр

Тухлан сууж таалан соёрхоно уу
OXFORD клуб нь 2006 оноос хойш монгол, англи хэлний дүрмийн харьцуулалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд “50-тын хүрд” сурах бичиг бэлтгэн боловсруулж нийт 8 удаа хэвлэн гаргаад байна.
1,2,3-р түвшинд үзэх 10 актив, 10 пассив буюу нийт 20 хувилбарын учир начирыг тунгаан ойлгоод гартаа оруулчихсан байхад ямар ч сэдвээр ярьж бичих боломжтой. Үүнээс илүүг англичууд өөрсдөө ч өдөр тутамдаа хэрэглэхгүй.
Бусад 30 вариант нь албан ёсны бичгийн зориулалттай учир эхний ээлжинд хойшлуулж орхиж болно.
Ахисан шатанд INFINITIVE, GERUND, MODAL нэмж үзэх учир 2-10 үйл үгтэй арслан заан мэт аварга том нийлмэл өгүүлбэрийг бүтээж сурна, самар чөмсөн шиг ар араас нь шажигнуулан шидлэх болно.